Le retour volontaire peut vous y emmener.
Fedasil organise et paie votre voyage de retour. Et nous examinons avec vous comment nous pouvons vous soutenir dans votre pays d'origine.
Аливаа асуулт байна уу? Бид тэдгээрт хариулж чадна!
-
Сайн дураараа буцах гэж юу вэ?
Та одоо байгаа улсыг орхин өөрийн эх оронруугаа буцах шийдвэр гарган явахыг хэлдэг. Буцах аялал нь энгийн зорчигчидтой адилхан байна. Таныг ирэхийн өмнө нь эрх бүхий байгууллагуудад мэдээлэхгүй. Орхин явахгүй байхыг шийдэх эрх танд үргэлж байгаа.
-
Сайн дурын үндсэн дээр буцах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Бельги дэх буцахад туслалцаа үзүүлдэг газар, байгууллагуудын аль нэгтэй нь холбогдож, нийгмийн ажилтантайгаа ярилцах эсвэл 0800 327 45 үнэгүй дугаарт холбогдоно уу.
-
Миний буцах ажлыг хэн зохион байгуулдаг вэ?
Сайн дурын үндсэн дээр буцах хөтөлбөрийг Федасил хариуцдаг. Федасил буюу Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ) таны буцах нислэг эсвэл автобусны аялалыг зохион байгуулдаг. ОУШХБ болон Каритас Интернэшнл таныг ирсний дараа тусламж үзүүлдэг.
-
Би төлбөр төлөх ёстой юу?
Үгүй, Та төлбөр төлөхгүй: Федасил нь онгоц эсвэл автобусны тасалбар болон нисэх онгоцны буудал буюу автобусны буудал хүртэл тээврийн зардлыг таны өмнөөс төлдөг. Та консул дээрээс өөрийн аяллын баримт бичгийг авах ба Бельги – с явах үедээ нөхөн олговрыг хүлээн авна.
-
Ачаа тээшний хэмжээ болон авч явах боломж?
Та агаарын болон автобусны компаниудын тээшний хязгаарлалтыг мөрдөх ёстой: нэг хүнд ноогдох ачааны тоо эсвэл хязгаарлагдсан жингээс хэтрүүлж болохгүй.
-
Буцах явцад надад туслалцаа үзүүлэх үү?
Тийм ээ, Бельгиэс гарахад ОУШХБ эсвэл Федасилын ажилтан танд онгоцны тийз болон магадгүй тэтгэмж өгөх юм. Ажилтан таныг хилийн хяналтад дагалдан явна. ОУШХБ эсвэл Федасилын ажилтан таныг амархан олохын тулд нисэх онгоцны буудал руу явахад таньд танигдахаар цүнх өгнө. Хэрэв та хүсвэл мөн боломжтой байвал ОУШХБ эсвэл Каритасын ажилтан таныг эх орны нисэх онгоцны буудал дээр хүлээж байх болно.
-
Манай оронд амьдрал хялбар биш ; ямар дэмжлэг та үзүүлж чадах вэ?
Бид танай улс дахь орон нутгийн хамтрагч нартай хамтран ажилладаг ба тэд нэгдэхэд туслах болно. Үүнд өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх,өөрийн эмнэлгийн зардлыг төлөх, таны ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх бүгд хамаарна. Энэ тусламж нь хүн бүрд ижил олгогдохгүй, тохиолдол бүр нь өөр юм. Аль төрлийн тусламжийг та авч болохыг мэдэхийн тулд холбогдох ажилтнаас асууна уу. Мөн буцах мөнгөн тэтгэмж нь ихэвчлэн явахын өмнө буюу нисэх буудал дээр олгогдоно.